Йог гэдэг үг нь йуи гэдэг санскрит үгнээс гаралтай бөгөөд нэгдэх гэсэн утгыг илэрхийлдэг. Хувь хүний ухамсар, ертөнцийн дээд ухамсрын нэгдэл юм.
Хатха гэдэг үгийн‘ха’ нь нар, ‘тха’ нь сар гэсэн утгатай Санскрит үгний нийлбэр юм. ‘ха’ нь нарийн биен дэх наран суваг буюу нади бол ‘тха’ нь саран суваг буюу ида юм. Ийм болохоор ‘хатха’ нь ‘үр дүнтэй дасгал’ гэсэн утгатай.
Йогын дасгал нь биеийн бүхий л хэсгийг ястай холбогч булчинлаг эдүүдийг хүчирхэг, болгож, сунгаж, сэргээнэ. Байрлалдаа амран тайвшрах нь өөхийг шатааж, холестролын хэмжээг багасгадаг. Йогын амьсгал зүрхэнд илүү хүчилтөрөгчийг юүлж бүхий л эрхтэн системийг тэтгэдэг. Энэ амьсгал нь биен дэх хорыг багасгах ач тустай. Хүсээгүй стресс гадагшилж, амьдрах эрч хүч нэмэгддэг. Йогын хамгийн аугаа ашиг тус бол сэтгэлд нөлөөлдөг. Сэтгэлийн амар амгалан бол сэтгэл булаам зүйлээс илүү ихээр үнэ цэнэтэй гэдгийг бид бүгд мэднэ. Йогоор хичээллэх нь хүний биеийн гадаад төрхийг сайжруулдаг. Йогич хүний инээмсэглэл нүдний гал цог бол хамгаас том олох шагнал юм.
Йог нь сэтгэлийг энэ мөчид байлгаж, бодлын цэгцтэй байдлыг хөгжүүлж, сонор соргог болгодог. Сэтгэл амар амгалан болж, өдөр тутмын стресийг даван гарах чадвар суудаг.
Өнө эртний судар номонд амин сүнтэйгээ нэгдэн хүрэх маш олон арга бий. Үүнээс цөөхөн хэдийг дурдвал:
· Гьяна Йог-Мэдлэгийн зам мөрөөр
· Бхакти йог - Шударга үнэний тэнгэрлэг хайрын зам мөрөөр
· Карма Йог-Чин сэтгэлээсээ буян хийхийн зам мөр
· Хатха Йог Бие, сэтгэлийн сайн сайханд хүрэх чин эрмэлзэлээр
· Бясалгалаар, Ража йогын зам мөрөөр
· Кундалини Йог Прана энергийн* урсгалыг сэрээж удирдах дадлага зэргээр амин сүнстэйгээ оршино.
*Прана амин энерги нь амин гэсэн утгатай Санскрит үг. Амьдралыг тэтгэх амин эрч хүч нь ертөнцийн жам ёсны урсгалд байдаг.