Фернандо
Бөмбөрийн дуун сонсдож байна уу Фернандо
Тэртээх жилийн яг л энэ үдшийнх шиг
Тэнгэрийн одод яралзан түгсэн тэр л
шөнийг санаж байна би
Улалзан дүрэлзэх түүдгийн дэргэд Фернандо
Уянгат гитараа тоглон
Уянгат гитараа тоглон
Зөвхөн өөртөө намуухан дуулж байхад чинь
Алсын алсаас бөмбөрийн цохилт
Аялгуулан дуудах бүрээн дууг сонссоон би
Харин одоо
хавьгүй ойр сонсдож байна Фернандо
Мөч бүрийг
мөнхийн юм шиг санаж байсансан
Мөнхүү бас айдас
төрж байсансан Фернандо
Амьдралын босгон
дээр цэл залуухнаараа зогссон тэр агшинд
Аймшигт үхлийн
өмнө хэн маань ч бэлэн байгаагүй
Нүрэглэн
дуугарах буун дуунд сэтгэл цочирдон
Нулимас
дуслуулах дөхсөнөө хэнд ч хэлэхээс нэрэлхээгүй
Дахилт:
Тэнгэрийн одод дэндүү тодхон гялалзсан
Тэр үдэш огторгуйд ямархан зүйл байсан
юм бол Фернандо
Ямартаа ч одод эгээ л бидний төлөө, эрх
чөлөөний төлөө
Харамгүй цацарч байсан
Дийлэгдэнээ гэж даан ч бодож байгаагүй
Түүндээ бас харамсаагүй
Ахин ийм мөч ирвэл
Анд минь хэзээ ч бэлэн шүү Фернандо
Одоо бидний нас
ахиж үсэнд буурал суужээ Фернандо
Олоон жил гарт чинь зэвсэг байхыг харсангүй
Эрээн бөмбөрийн
цохилт сонсдож байна уу Фернандо
Рио Гранд дахь
аймшигт шөнийг
Одоо ч санадаг
уу Фернандо
Энэ л нутгийг
чөлөөлхийн төлөө
Эцэсгүй тэмцэж
байсанаараа
Хичнээн их
бахархаж байсаныг чинь
Харцнаас чинь би
олж харсаан
Дахилт:
Тэнгэрийн одод дэндүү тодхон гялалзсан
Тэр үдэш огторгуйд ямархан зүйл байсан
юм бол Фернандо
Ямартаа ч одод эгээ л бидний төлөө, эрх
чөлөөний төлөө
Харамгүй цацарч байсан
Дийлэгдэнээ гэж даан ч бодож байгаагүй
Түүндээ бас харамсаагүй
Ахин ийм мөч ирвэл
Анд минь хэзээ ч бэлэн шүү Фернандо
Орчуулсан А.Уянга 2012.01.21