Тайван амгалан бас чимээгүй
Дотоод сэтгэлээ сонсож өөрийн доторх тайван, амгаланг олохуй
Чимээгүй орчинд ганцаараа өөрийн дотоод
сэтгэлээ хэсэг хугацаанд сонсоод нэг үздээ. Санаа зовсон, түгшүүртэй мэдрэмж их
байна уу? Тэгвэл Йогоор хичээллэж өөрийгөө эмчлэх цаг болжээ
гэсэн үг.
Одоогийн бидний амьдарч байгаа нийгмийн
амьдралын хэв маяг нь цагт баригдсан, үргэлж яарсан, мөн санаа зовоосон асуудал
ихтэй байдаг нь яах аргагүй үнэн. Үүнийгээ дагаад ч бид маш мэдрэмтгий,
цочромтгой, огцом уур уцаартай болж энэ
нь ч бараг хэвийн үзэгдэл мэт болсон байна. Харин энэхүү амьдралын хэв маяг нь
стресс ихтэй бөгөөд бидний биеийн болоод сэтгэл санааны эрүүл мэндэд маш хортой
юм. Машины жолоодлоготой зүйрлэвэл бидний амьдрал үргэлж тавдугаар араагаар л
жирийгээд байна гэсэн үг. Йог судлаачид,
багш нар чимээгүй Йог буюу дуугүй бясалгалыг Пранаяма Йогийн хамт санал
болгодог. Эдгээр нь өөрийн дотоод ертөнцөөр аялаж, дотоод амар амгаланг нээж
олоход оршдог байна. Нам гүм орчинд чимээгүй бясалгаж дотоод дуу хоолойгоо
тайванаар сонсох нь оюун ухаанаа цэгцлэж амар амгалан болгох бөгөөд жинхэнэ
өөртэйгээ харилцах харилцааг бий болгодог байна.
Эрүүл байна гэдэг төгс гоо сайхан юм
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (ДЭМБ) хүний
эрүүл мэндийг биеийн, сэтгэл санааны, хүрээлэн буй орчны, оюун санааны хувьд
бүрэн эрүүл байхыг хэлнэ гэж тодорхойлсон байдаг. Анагаах ухаанд хүний биеийг
хэсэгчлэн эмчилдэг бол эртний Өрнөдийн ухаанд тэр дундаа Йогийн судлалд хүний
биеийг цогцоор эмчилэх нь зүйтэй гэж үздэг.
Биеийн тэнцвэрээ олох, уян хатан болох,
эрүүлжихээс гадна дотоод сэтгэл амар амгалан болох, сэтгэл хөдлөлөө барьж
сурах, мөн оюун санаа ч хүчтэй болдог.
Мөн бие махбодын эрүүл мэндийн хувьд Йогийн дасгалууд нь шөрмөс,
хий судас, булчин, мөн дотоод эрхтэнүүдийг
уламжлалт фитнесс дасгалуудаас ч илүү хөгжүүлж, сэргээх увидастай.
Булчингийн дутагдал болон ачаалал
хурдан хугацаанд багасаж, судасны эргэлт, хоол боловсруулах эрхтэний тогтолцоо
хурдан хугацаанд сайжирахаас гадна, Стресстэй холбоотой нойргүйдэл, ядарч
сульдах, шөрмөс татах, тайван бус байх, хоол боловсруулах эрхтэний үйл
ажиллагаа муудах зэрэгт маш үр дүнтэй юм.
Тааламжтай өтлөхүй
Йог
нь хүний биеийн хөгшрөх үйл явцад олон талаар сайнаар нөлөөлөх ид шидтэй. Бие
физиологийн хувьд уян хатан байдлыг хөгжүүлж, цусны даралтыг бууруулж, нуруу,
үе мөчөөр өвдөх зэрэг хууч өвчний зовиурыг багасгах, мөн ахимаг насанд элбэг
тохиолддог зүрх судасны өвчин болоод цус харвах зэрэг өвчнүүдээс урьдчилан
сэргийлдэг байна. Йогоор хичээллэсэнээр
их хөрөнгө заралгүйгээр, маш олон талын сайн үр дагаварыг амсана гэсэн үг байх
нь.
Мөн
Йог нь сэтгэл санааг хурцалж, илүү хүлцэнгүй болох, тэвчээртэй байх болоод
ухамсарыг илүү хөгжүүлж өгдөг онцлогтой. Уян хатан чанар, мөн эрч хүчтэй байдалыг нь
хөгширсөн ч гэсэн дэмжсээр л байдаг. Хувь хүний хүлцэнгүй чанар, уучлах
нигүүлсэнгүй сэтгэл нь улам гүнзгийрч хөгшрөх үйл явцыг удаашруулдаг байна.
Оддын гоо сайханы нууц
Өнөө үед Йог олон оддын амьдралын
салшгүй нэг хэсэг болжээ. Мадонна, Жули
а Робертс, Рики Мартин, Гвинет Пелтроу
мөн Стинг нарыг дурьдаж болно. Дэвид Духовни Кундалины Йогоор хичээллэдэг бол
Жулиа Луйс-Дрейфус Аштанга Йогоор хичээллэдэг юм байна. Жэйн Фонда өөрийн
Йогийн дасгалын номыг гаргаж байсан бол Анжелина Жоли
Томб Райдерийн гайхамшигт бие галбираа Йогоос олж авсан гэнэ шүү. Цаашлаад “Секс
Ин Де Сити”-ийн
халуухан бүсгүйчүүд болох Сара Жессика Паркер, Кристин Дейвис нар Йогийн үнэнч
фенүүд байхнээ.
‘Хоррибл Боссес” киноны жүжигчин одоо 42
настай жүжигчин Женнифер Анистон зохистой хооллолт болоод, тогтмол дасгал сургуулилтанд
анхааралаа тавьдаг нэгэн билээ. Хэрэв ингэж чадахгүй бол цог, золбоо нь
унтарчихдаг гэж ярьсан юм.
Женнифер Анистон: “ Би
Йогоор хичээллэдэг, Йог бол маш чухал, би үнэхээр Йог хийх дуртай. Хэрэв би
үүнийг хийхгүй бол цог золбоо бүх л эрч хүч минь байхгүй болчихдог. Би Йогийн
дасгалыг өдөрт 20 минут л хийдэг гэхдээ бие минь маш их хөлөрч, судасны эргэлт
илт сайжирдаг”
Хэдийгээр
Женнифер нарийн хоолны дэглэм баримталдаггүй ч
тодорхой хэмжээгээр зохистой хооллохыг эрмэлздэг гэж мөн ярьсан юм.
“
Би хөгширөхөөс огтхон ч айдаггүй учир нь би урьд урьдынхаас ч илүү эрч хүчийг мэдэрч
байна. Би өөрийн бие галбиртаа маш сэтгэл хангалуун байна, ер нь
хэн намайг хөгширсөн гэж байгаа юм? Би 20 оод насандаа өөртөө их сэтгэл дундуур
байдаг байсан харин одоо бол хамаагүй өөртөө итгэлтэй болсоон” гэж Йогийн үр дүнгийнхээ талаар
хуваалцсан юм.
2011 онд Фитнесс сэтгүүл болон Яхоо ОМЖ!
Нараас хамтран явуулсан 40 өөс дээш насны хамгийн
сайхан биетэй эмэгтэй оддын нэгдүгээрт Женнифер бичигджээ. Анистон 2009 онд
өөрийн найз мөн Йогийн дасгалжуулагч Мэнди Ингбергтэй хамтран “Йогалософи”
нэртэй Йогийн ДВД-гээ гаргаж байсан бөгөөд танилцуулгатаа “ Йог зөвхөн миний бие галбир, эрүүл
мэндийг өөрчлөөд зогсоогүй миний амьдралыг бүхэлд
нь өөрчилсөөн, та бүхэн ч гэсэн
хичээж хийцгээгээрэй тэр хэмжээгээр үр дүнгээ өгөх болноо” гэсэн байдаг. Дашрамд дурьдхад 40 өөс дээш настай хамгийн сайхан биетэй
эрэгтэй оддын жагсаалтыг жүжигчин Бред Питт тэргүүлсэн бөгөөд Бред ч мөн Йогоор
хичээллэдэг юм.
Орчуулсан А. Уянга 2013.07.02