Wednesday, August 25, 2010

Joseph von Eichendorff (1788-1857)

  

Хувийн амьдрал

Бүтэн нэр нь Joseph Karl Benedikt Freiherr von Eichendorff (March 10, 1788 – November 26, 1857). Германы яруу найрагчь зохиолч. Айхандорф 1978 онд Германы Льюбовиц хотод төржээ. Түүний аав Adolf Freiherr von Eichendorff нь офицерь харин ээж Karoline Freiin von Kloche нь Румины Католик гэр бүлээс гаралтай язгууртан байжээ. Айхандорф 1805-1808 онд хуулийн сургуульд суралцаж байсан бөгөөд 1808 онд Европын Парис, Виенна хотуудаар аялаж 1810 онд гэртээ буцан ирээд гэр бүлийн аж ахуйгаа хөгжүүлэн эцэг эхдээ туслаж байжээ. 1810 оноос тэрээр үргэлжлүүлэн суралцаж, 1816 оноос Пруссийн төрийн албанд удирдах албан тушаалыг хашиж эхлэсэн байна. мөн тухайн үедээ хэд хэдэн албыг чадварлагаар гүйцэтгэж Бреславын шүүхийн албан хаагч мөн хийж байжээ. 1831 онд Айхандорф гэр бүлийн хамтаар Берлинд нүүж ирсэн бөгөөд 1844 он хүртэл тэтгэвэрт гаран гаран гарталаа хэд хэдэн яаманд алба хашиж 1857 онд таалал төгссөн юм.

Уран бүтээл 

Айхандорфийн шүлгүүдийн утга агуулга нь Эр хүн гоо сайхан болоод байгалийн өөрчлөгдөх үзэгдэлд  бүрэн уусаж байж аз жаргалыг олж чадна гэдэгийг тайлбарлан, илэрхийлэхийг оролддог байна. Айхандорф яруу найрагийн хажуугаар Германы утга зохиолын түүхийг бичиж байсан нь түүнийг нас барсаны дараа  хэвлэгдэж байжээ. Айхандорфийн   хамгийн алдаршсан бүтээл нь уянгын хайр дурлалын сэдэвтэй тууж болох  Aus dem Leben eines Taugenichts-Англиар бол  The Life  of a  Good-For-Nothing юм байна. Энэ зохиолд далайн аялал болон хайр дурлалын тухай өгүүлдэг бөгөөд гол дүрийн баатар нь аавынхаа үйлдвэрийг орхиж Венецийн гүнгийн охинд дурлан цэцэрлэгт нь цэцэрлэгч болж буй тухай өгүүлдэг байна. Гүнгийн охинд дурласан дурлал нь биелэгдэшгүйн эрхээр Итали руу аялалд гарсан гол дүрийн залуу гүнгийн охин өргөмөл болохыг олж мэдээд эргэн ирж хайртай бүсгүйтэйгээ гэрлэхэд нь ямар нэгэн саад байхгүй болж байгаа уянгын хайр дурлалын тухай энэ зохиолд өгүүлжээ.


Германы сонгодог яруу найрагч Айхандорфийн товч намтараас хүргэхэд ийм байна. Харин Монголын уншигчиддаа зориулан орчуулагч Л. Алтангэрэлийн хувийн орчуулгаас ийнхүү хүргэж байна. та бүхэнд зориулан шүлгийг эх хэл дээр нь  болон Англи хэл дээрх хувилбарыг мөн оруулсанаар таны хэлний мэдлэг болоод шүлгийг өөрийнхөөрөө ойлгож орчуулсантай харьцуулахад илүү дөхөм болох бизээ.

No comments:

Post a Comment