Бид орчин үеийн шинжлэх ухаанд маш их ач холбогдол өгдөг. Эрүүл мэндээ ч гэсэн зөвхөн эмч, эмнэлэгт даатгачихдаг нь цөөнгүй. Гэтэл ихэнх эм тариа нь тухайн өвчиний уг үндэс, голомтыг нь дарах биш зөвхөн өвдөлтийг намдаах, зовиур шинж тэмдэгийг л дарах зориулалттай байдаг. Мөн эдүгээ хүртэл зарим нэг архаг хууч болон халдварт өвчнүүдийн эмчилгээ нь судлагдсаар байгаа.
Харин Йог хүний архаг хууч өвчинийг уг үндэсээр нь эмнэх чадвартай гэнэ. Йогийн үр дүн нь аажимаар, удаанаар гэхдээ маш гайхалтайгаар илэрдэг. Орчин үеийн эм, эмчилгээ нь гарцаагүй байдалд хүний амийг аврах хамгийн шилдэг арга байж чаддаг ч ямарваа нэг өвчинийг бүрэн төгс эдгээж, эрүүл мэндээ тогтвортой хадгалахад Йогийн эмчилгээ хамгийн шилдэг нь гэнээ.
Йожик гэх амьдралын хэв маягт шашин шүтлэг, хууль дүрэм, бясалгал, залбирал гээд олон зүйл багтдаг байна. Өөрөөр хэлбэл эдгээр агуулахуунууд нь хүний сэтгэл санааны байдалыг засах, үүгээр дамжуулаад хүний сэтгэл санааг тогтворжуулж амар амгалан болгоход чиглэгдсэн гэсэн үг байхнээ.
Энгийн Асананууд(Йогийн суулт) нь биеийг тайвшруулах, мөн бүхэлд нь амгалан болгодог байна. Энгийн болоод хүнд гээд Йогийн бүх л дасгалууд нь чин сэтгэлээсээ хийвэл маш үр дүнтэй байдаг байна.
Биеийн тэнцвэрээ олох, уян хатан болох, эрүүлжихээс гадна дотоод сэтгэл амар амгалан болох, сэтгэл хөдлөлөө барьж сурах, мөн оюун санаа ч хүчтэй болдог.
Мөн бие махбодын эрүүл мэндийн хувьд Йогийн дасгалууд нь шөрмөс, хий судас, булчин, мөн дотоод эрхтэнүүдийг уламжлалт фитнесс дасгалуудаас ч илүү хөгжүүлж, сэргээх увидастай.
Булчингийн дутагдал болон ачаалал хурдан хугацаанд багасаж, судасны эргэлт, хоол боловсруулах эрхтэний тогтолцоо хурдан хугацаанд сайжирахаас гадна, Стресстэй холбоотой нойргүйдэл, ядарч сульдах, шөрмөс татах, тайван бус байх, хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагаа муудах зэрэгт маш үр дүнтэй юм.
Йогийн дасгалыг тогтмол үргэлжлүүлэн хийсэнээр сэтгэл санааны хувьд гайхалтай өөрчлөгдөж удаан хугацааны турш амар амгалан болж, анхааралаа төвлөрүүлэх, сэтгэлийн тогтвортой байдал, мөн өөртөө итгэх итгэл нь улам нэмэгддэг ач холбогдолтой юм байна.
by Uyanga Altangerel
No comments:
Post a Comment