Thursday, November 3, 2011

"Power of Yoga"- Part1

Йогоор хичээллээд мундаг бясалгалч болоод гэгээрэхгүй ч гэсэн хамгийн аятайхан өгзөгтэй болж болно. 


Тэртээх 5000 жилийн тэртээгээс  Энэтхэгт үүсэж бий болсон Йог нь яагаад гэнэтхэн хамгийн гайхалтай болж, энэ цагийн олон сая хүмүүс ингэж их хошууран хийцгээх боловоо? Тэгэхээр энэ нь шинэ эриний хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж яваа та бидний энэ амьдралд хамгийн тохирох бясалгал болоод биеийн тамирын хосолсон дасгал юм. 20 сая доллараар зураг нь үнэлэгдэх Холливуудын оддоос авхуулаад Вашингтоны дээд шүүхийн шүүгч Сандра Дэй О Коннор гээд Америкийн дээд доод бүх л давхрагынхан Йогийн дасгалдаа цаг заваа гарган хичээнгүйлэн хийцгээдэг болжээ. 

Зөвхөн Америкд ч биш дэлхийн олон улс орны иргэд ажилын ачаалал, стрессээ тайлахаар Йогийн клуб рүү гээ яардаг болцгоожээ. 

Йогоор хичээллэсэн нэгэн стрессээ тайлж срессийг ялан дийлэгч болж чаддаг. 5 жилийн өмнөөс 15 сая Америкчууд өөрийн спортын төрөлдөө Йогийг багтааж, долоо хоногт дор хаяж 2 удаа хийдэг болж, Америкийн фитнесс клубуудын 75% хувь нь Йогийн хичээлийг санал болгох болжээ. 
Йогоор хичээллэсэнээр мундаг бясалгалч болоод гэгээрэхгүй ч гэсэн хамгийн аятайхан өгзөгтэй болж бас болноо.  Йогийн гүнзгий төрөлөөр хичээллэгч супер модел Кристи Турлингтон: Миний зарим найз нар зүгээр л гоё өгзөгтэй болох гэж Йогоор хичээллэдэг, харин зарим нь асуудалтай болсон биеийн галбираа засах гэж хичээллэдэг. Үр дүнгээ ч өгч байна гэж тэд хэлцгээсэн. Миний хувьд Йог сэтгэлийн зовлонг минь эмчлэгч юм шиг санагддаг гэж нэгэн ярилцлагадаа дурьджээ. 
Олон мянган Америк бүсгүйчүүдийн боловсрол болоод ёс суртахууны хөгжилийн шүүгч гэгддэг Опра Винфри Йогийн ач холбогдлын талаар бүх л бүтэн сарын турш нэвтрүүлэг хийж Турлингтон болон Америкийн шинэ цагийн Йогийн багш гэгддэг Родни Еэ нарыг зочидоор урин ярилцсан байдаг. 
Тэрхүү шоунд уригдсан  Йогоор хичээллэдэг энгийн зочид Йог өдөр бүр тэдний нэг цагийг  хумсалдаг ч, тамхинаас гаргасан, жингээ хассан, нисэхээс айхаа больсон, нойргүйдэл нь арилсан, гэрлэлтийг нь аварсан, бүр охиных нь сурлага хүмүүжилд нь хүртэл сайнаар нөлөөлсөн гэж батлан ярьцгаасан байдаг
Тиймээ үнэхээр гайхалтай биш байна гэж үү? Тэгвэл мөрийгөө дахиад жаахан өсгөөд үзье л дээ. Йог гэдэг нь тэгэхээр эерэг амьсгалын хүчээс илүү зүйл гаргаж чадах уу? Хорт хавдарыг эдгээж, зүрхний шигдээсээс сэргийлж, эмэгтэйчүүдийн цэвэршилтийг удаашруулан залуулжуулах хүч чадал Йог гэдэг зүйлд байгаа юм болов уу? Йогийг хичээнгүйлэн эмчилгээний журамаар хийсэнээр шинжлэх ухааны эмчилгээний бодит үр дүнтэй адил үр нөлөө үзүүлэх үү? Өөрөөр хэлбэл Йог шинжлэх ухаан мөн үү? ....... to be continue 
                                                                     
                                                                                                                          By Uyanga Altangerel 
                                                       
                                  wish you health and hapinness :) 



No comments:

Post a Comment