Thursday, November 3, 2011

"Power of Yoga"- Part1

Йогоор хичээллээд мундаг бясалгалч болоод гэгээрэхгүй ч гэсэн хамгийн аятайхан өгзөгтэй болж болно. 


Тэртээх 5000 жилийн тэртээгээс  Энэтхэгт үүсэж бий болсон Йог нь яагаад гэнэтхэн хамгийн гайхалтай болж, энэ цагийн олон сая хүмүүс ингэж их хошууран хийцгээх боловоо? Тэгэхээр энэ нь шинэ эриний хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж яваа та бидний энэ амьдралд хамгийн тохирох бясалгал болоод биеийн тамирын хосолсон дасгал юм. 20 сая доллараар зураг нь үнэлэгдэх Холливуудын оддоос авхуулаад Вашингтоны дээд шүүхийн шүүгч Сандра Дэй О Коннор гээд Америкийн дээд доод бүх л давхрагынхан Йогийн дасгалдаа цаг заваа гарган хичээнгүйлэн хийцгээдэг болжээ. 

Зөвхөн Америкд ч биш дэлхийн олон улс орны иргэд ажилын ачаалал, стрессээ тайлахаар Йогийн клуб рүү гээ яардаг болцгоожээ. 

Йогоор хичээллэсэн нэгэн стрессээ тайлж срессийг ялан дийлэгч болж чаддаг. 5 жилийн өмнөөс 15 сая Америкчууд өөрийн спортын төрөлдөө Йогийг багтааж, долоо хоногт дор хаяж 2 удаа хийдэг болж, Америкийн фитнесс клубуудын 75% хувь нь Йогийн хичээлийг санал болгох болжээ. 
Йогоор хичээллэсэнээр мундаг бясалгалч болоод гэгээрэхгүй ч гэсэн хамгийн аятайхан өгзөгтэй болж бас болноо.  Йогийн гүнзгий төрөлөөр хичээллэгч супер модел Кристи Турлингтон: Миний зарим найз нар зүгээр л гоё өгзөгтэй болох гэж Йогоор хичээллэдэг, харин зарим нь асуудалтай болсон биеийн галбираа засах гэж хичээллэдэг. Үр дүнгээ ч өгч байна гэж тэд хэлцгээсэн. Миний хувьд Йог сэтгэлийн зовлонг минь эмчлэгч юм шиг санагддаг гэж нэгэн ярилцлагадаа дурьджээ. 
Олон мянган Америк бүсгүйчүүдийн боловсрол болоод ёс суртахууны хөгжилийн шүүгч гэгддэг Опра Винфри Йогийн ач холбогдлын талаар бүх л бүтэн сарын турш нэвтрүүлэг хийж Турлингтон болон Америкийн шинэ цагийн Йогийн багш гэгддэг Родни Еэ нарыг зочидоор урин ярилцсан байдаг. 
Тэрхүү шоунд уригдсан  Йогоор хичээллэдэг энгийн зочид Йог өдөр бүр тэдний нэг цагийг  хумсалдаг ч, тамхинаас гаргасан, жингээ хассан, нисэхээс айхаа больсон, нойргүйдэл нь арилсан, гэрлэлтийг нь аварсан, бүр охиных нь сурлага хүмүүжилд нь хүртэл сайнаар нөлөөлсөн гэж батлан ярьцгаасан байдаг
Тиймээ үнэхээр гайхалтай биш байна гэж үү? Тэгвэл мөрийгөө дахиад жаахан өсгөөд үзье л дээ. Йог гэдэг нь тэгэхээр эерэг амьсгалын хүчээс илүү зүйл гаргаж чадах уу? Хорт хавдарыг эдгээж, зүрхний шигдээсээс сэргийлж, эмэгтэйчүүдийн цэвэршилтийг удаашруулан залуулжуулах хүч чадал Йог гэдэг зүйлд байгаа юм болов уу? Йогийг хичээнгүйлэн эмчилгээний журамаар хийсэнээр шинжлэх ухааны эмчилгээний бодит үр дүнтэй адил үр нөлөө үзүүлэх үү? Өөрөөр хэлбэл Йог шинжлэх ухаан мөн үү? ....... to be continue 
                                                                     
                                                                                                                          By Uyanga Altangerel 
                                                       
                                  wish you health and hapinness :) 



Wednesday, November 2, 2011

Power of Yoga - Part1 " Foreword"

Бид орчин үеийн шинжлэх ухаанд маш их ач холбогдол өгдөг. Эрүүл мэндээ ч гэсэн зөвхөн эмч, эмнэлэгт даатгачихдаг нь цөөнгүй. Гэтэл ихэнх эм тариа нь тухайн өвчиний уг үндэс, голомтыг нь дарах биш зөвхөн өвдөлтийг намдаах, зовиур шинж тэмдэгийг л дарах зориулалттай байдаг. Мөн эдүгээ хүртэл зарим нэг архаг хууч болон халдварт өвчнүүдийн эмчилгээ нь судлагдсаар байгаа.

Харин Йог хүний архаг хууч өвчинийг уг үндэсээр нь эмнэх чадвартай гэнэ. Йогийн үр дүн нь аажимаар, удаанаар гэхдээ маш гайхалтайгаар  илэрдэг. Орчин үеийн эм, эмчилгээ нь гарцаагүй байдалд хүний амийг аврах хамгийн шилдэг арга байж чаддаг ч ямарваа нэг өвчинийг бүрэн төгс эдгээж, эрүүл мэндээ тогтвортой хадгалахад  Йогийн эмчилгээ хамгийн шилдэг нь гэнээ.

Йожик гэх амьдралын хэв маягт шашин шүтлэг, хууль дүрэм, бясалгал, залбирал гээд олон зүйл багтдаг байна. Өөрөөр хэлбэл эдгээр агуулахуунууд нь хүний сэтгэл санааны байдалыг засах, үүгээр дамжуулаад хүний сэтгэл санааг тогтворжуулж амар амгалан болгоход чиглэгдсэн гэсэн үг байхнээ.

Энгийн Асананууд(Йогийн суулт) нь биеийг тайвшруулах, мөн бүхэлд нь амгалан болгодог байна. Энгийн болоод хүнд гээд Йогийн бүх л дасгалууд нь чин сэтгэлээсээ хийвэл маш үр дүнтэй байдаг байна.


Биеийн тэнцвэрээ олох, уян хатан болох, эрүүлжихээс гадна дотоод сэтгэл амар амгалан болох, сэтгэл хөдлөлөө барьж сурах, мөн оюун санаа ч хүчтэй болдог.

Мөн бие махбодын  эрүүл мэндийн хувьд Йогийн дасгалууд нь шөрмөс, хий судас, булчин, мөн дотоод эрхтэнүүдийг  уламжлалт фитнесс дасгалуудаас ч илүү хөгжүүлж, сэргээх увидастай.

Булчингийн дутагдал болон ачаалал хурдан хугацаанд багасаж, судасны эргэлт, хоол боловсруулах эрхтэний тогтолцоо хурдан хугацаанд сайжирахаас гадна, Стресстэй холбоотой нойргүйдэл, ядарч сульдах, шөрмөс татах, тайван бус байх, хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагаа муудах зэрэгт маш үр дүнтэй юм.

Йогийн дасгалыг тогтмол үргэлжлүүлэн хийсэнээр сэтгэл санааны хувьд гайхалтай өөрчлөгдөж удаан хугацааны турш амар амгалан болж, анхааралаа төвлөрүүлэх, сэтгэлийн тогтвортой байдал, мөн  өөртөө итгэх итгэл нь улам нэмэгддэг ач холбогдолтой юм байна.
                                                            
                                                                      by Uyanga Altangerel  

Thursday, June 30, 2011

Сэтгэл гэгээрээсэй

Хүмүүс бидний сэтгэлд бурхан, буг хоёулаа зэрэгцэн оршдог гэнэм. Хүн бүхэний сэтгэлд орших бурханлиг чанарыг шунал хэмээх шулам саатуулж байдаг аж. Шунал бол зовлонгийн эх үндэс юм. Зовлонгийн гол шалтгаан нь харанхуй бүдүүлэг, тэнэг мунхаг, атаархуу, хомхой сэтгэл юм. Тэнэг мунхаг гэдэг бол үнэнийг үл мэдэгч  харанхуй бүдүүлгийг хэлнэ. Таван махбод бүгд огторгуйн махбодод хурна, таван хор бүгд мунхаг сэтгэлд хурна хэмээжээ.

Бусдын сайн сайханыг хараад хий хоосон атаархахын оронд өөрийн бие сэтгэлээ засаж залруулах ёстойг тэр болгон бид ухаарахгүй байгаа нь мөнөөх мунхаг харанхуйгаас үүдэлтэй.
Уур хилэн гэдэг бол өөрийн санаанд таалагдаагүй зүйлийг хараад өөрийн дур хүсэлд таацуулан захирах гэсэн буруу сэтгэлд автсанаас үүсдэг. Тавдугаар ноён хутагт бээр " Хийсэн жаахан буянаа хэт нь магад барах дагаа" хэмээн айлдсан буй, мөн "Ус хэдий тунгалаг ч хөлдөхөөрөө мөс болдог, Ухаантан хэдий мэргэн ч уурлахаараа мунхаг болдог" хэмээжээ.

Бамбарын галаас хичнээн бамбар асаавч түүний гал буурахгүй. Түүний адил аз жаргалыг хичнээн хуваасан ч түүний ай сав бас дундрахгүй. Та бид ертөнцөд төрсөн нь үнэн, үхэх нь үнэн. Энэ хоёр үнэний дунд хүмүүний амьдралын мөн чанар гэж юу болохыг зөв ухаанаар мэдэрч сэтгэлээ номхруулж чадах аваас ГЭГЭЭРЭЛД хүрмой. Гэгээрэл гэдэг бол оюун сэтгэлийн чанадад хүрч, хүн дахин төрөх шиг ертөнц болоод амьдралыг өөрийнхөөрөө танин муу муухай бүхнээс дотор сэтгэлээсээ авч хаян, сайн сайхан зүйлийг сэтгэл дотороо ариун тансаг үнэрт цэцгийг ургуулах адил явдал юм.

Юм бүхэнд "би" гэж цээжээ дэлдэж, "минийх" гэж өмчирхөх нь хүмүүний тэнэг мулгуу сэтгэлийн эндүүрэл юм. "Надад хөвгүүн буй", хөрөнгө буй" хэмээн "нялхасууд" сэтгэмуй. Үнэн чанартаа өөрөө ч өөртөө үгүй атал хөвгүүн ба хөрөнгө хаана байхав хэмээн Дармапада сургаальд айлдсан билээ.

   Тунгалаг ариун сэтгэлээр өгүүлэх буюу үйлдвээс
    Туршдаа амгаланг олох нь
     Тусах сүүдэр хагацаж үл болохчлон......хэмээн дээдсийн зарлигт айлджээ.
Зөвхөн жаргах цэнгэхийг урьтал болгодог, ухаан бодол нь хяналтгүй, хоол унд нь замбараагүй, залхуу хүнийг зулзган модыг ширүүн салхи ховх татан унагаахын адил сэтгэлийн шулам эзэлж авдаг ажээ. Харин сэтгэл оюунаа сайтар хянадаг, шудрага журамтай хүнийг салхи хадан уулыг илбээд өнгөхтэй адил хөдөлгөж дийлдэггүй байна.

  Хэрцгий догшин амьтад ертөцөөр дүүрэн байдаг
  Хэзээ ч тэд нарыг устгаж дийлэхгүй
  Хилэн хорслын сэтгэлээ л дарж чадах аваас
  Хэмлэлдэх дайсанаа дарсан мэт болюу
  Өргөст дэлхийг ширээр бүрхэе гэвч
  Өдий хэмжээний шир хаанаас олдох вэ?
  Өөрийнхөө л гутлын улыг бөх ширлэх аваас
  Өргөн дэлхийн өргөсийг бүтээсэнээс ялгаа юун.......

                                 М.Шагдарсүрэн "Сэтгэл Гэгээрээсэй" номноос......

Wednesday, February 9, 2011

The Last Snow




Чамтайгаа хамт галт тэрэг хүлээн зогсохдоо би
Цаг хугацааг зогсоохыг л хамгийн ихээр хүсэж байсан юм
Тэр үед харин  хожимдсон цас бударлаа 
 Дахиад бид хамтдаа цас орохыг харах болов уу гэж чи минь гунигтайхан өгүүлж билээ 
 Тиймдээ хонгор минь сүүлийн цас орох цаг нь шүү дээ
   Ингээд л Хавар ирлээ, чи минь ямар ч үзэсгэлэнтэй болоо вэ
   Урьд жилийнхээс ч илүү дур булаам болчихжээ 

Галт тэрэгний  хонх дуугаран чиний минь  явах цаг болжээ
Харин уруул чинь хөдлөн надад үг хэлж байх шиг
Чамайг харах сүүлийн мөч надад зүрх шимшрэм байлаа
Яагаад гэвэл надад зөвхөн баяртай л гэж хэлэхийг чинь мэдэж байсан учраас

Цаг хугацаа улиран одож
Миний мэдэх тэр бяцхан охин одоо үзэсгэлэнт хадагтай болжээ


   Ингээд л Хавар ирлээ, чи минь ямар ч үзэсгэлэнтэй болоо вэ
   Урьд жилийнхээс ч илүү дур булаам болчихжээ

Холыг зориод явахад чинь цас ч гэсэн уйлж байсан юм 
Би тавцан дээр зогсоод унаад хайлж байгаа цасыг ажлаа 

    Ингээд л Хавар ирлээ, чи минь ямар ч үзэсгэлэнтэй болоо вэ
    Урьд жилийнхээс ч илүү дур булаам болчихжээ 
    Урьд жилийнхээсээ чи минь улам ч хөөрхөн болчихжээ 

                                                                                   Үгэнд биш утганд шүтэж орчуулахыг хичээлээ


Saturday, January 29, 2011

The Story of The "Weeping Camel"

The camels are magnificent animals, and the Mongolian children live harsh, yet carefree lives in the part of countryside in Mongolia. 
Mongolia's nomadic lifestyle has unique qualities. 


I would happily to share about Mongolians  Unique Gem.  
Among the nomads of Mongolia's Gobi desert, camels provide life's necessities. Camel hair is woven into clothing. Dried camel droppings fuel fires. Camel milk serves as a dietary staple. Shoes and saddles are fashioned from camel hides. 

Wealth is measured in part by the number of camels a person owns. So when a camel mother rejects a newborn colt, the nomads take the rejection very seriously. As the mother kept walking away from the colt, the baby wouldn't stop crying, even if someone tried to feed it a bottle. The camel wouldn't develop without its mother's milk, and eventually it would probably die from starvation. 
Keeping with an ancient ritual, a musician must be summoned to perform the ceremony. The purpose of this ceremony is to coax her mother camel for baby care. If the mother accept the child, according to legend the ritual to make her happy tears.

The Morin Khuur (horse-head fiddle) is the instrument most associated with Mongolian traditions and culture. Mor(in) means horse. When Mongolians were entirely a nomadic nation, the horse was almost their only means of transport, as well as man's best friend.  So musician with the horse-head fiddle can talk with mother camel ( animal). 

Weeping With Joy
A violinist was summoned from the nearest settlement. Then the  began to sing near the mother and baby, while the violinist played. There are no lyrics to the traditional song, just a repetition of the letters H-O-O-S. The word does not meaning. The most significant moment during the ritual is when the mother camel signals her acceptance of her baby by weeping real tears. 



"They are a remarkably self-sufficient people, producing all they need for life by themselves,". "They don't think about money. They cherish nature, because they depend on it. And they have a very strong connection to their animals. They understand that we, as humans, have to adjust and not the other way around. That is the philosophy of the nomads." (Luigi Falorni)


Friday, January 28, 2011

The Queen of England Elizabeth I


Английн хатан хаан Элизабет I дөнгөж төрсөн мөчөөсөө  л азгүйтэл, бэрхшээлийн өлгийд өлгийдөгдсөн юм. Түүний эцэг наймдугаар Хенри, Элизабетийн ээж Энн Боелинтэй хууль ёсны дагуу гэрлэхийн тулд улсынхаа түүхэн замналыг өөрчлөхөд хүрч байжээ. Наймдугаар Хенригийн анхны хууль ёсны эхнэр хатан хаан Катерина Арагон хүү төрүүлж чадаагүй учраас Энн Боелинийг эрүүл энх, угсаа залгамжлах хүү төрүүлнэ гэж маш их найдвар тавьж байсан юм.  1533 онд Грийвич Ордонд хатан хаан  Энн Боел амаржиж охин төрүүлэн  Элизабет хэмээн нэрлэжээ. Сүүлээр хатан хаан Энн дахин бие давхар болж хүү төрүүлэхийг маш их эрмэлзэж байсан ч харамсалтай нь үр зулбасан юм. Яг тэр үеэр  Английн хаан наймдугаар Хенри, Энн-ээс аль хэдийн уйдаж залуухан бүсгүйтэй зугаацаж эхлэсэн бөгөөд Энн Боеленийг унагах арга хэмжээг авч эхлэсэн байна. Ихэнх түүхчид Эннийг гэр бүлийн гадуур завхайрсан гэж буруутгасан нь гүтгэлэг байсан гэдэгийг нотолдог билээ. Тийнхүү 1536 онд Элизабетийг дөнгөж гурван нас хүрэхээс өмнө ээжийг нь цаазаар авчээ. 
                                                                    
                                                              Henry VIII, Anne Boleyn



                                                                      Elizabeth I


Элизабет, Энн Боелинийг санагдуулдаг учраас эцэг нь түүнийг хааны ордонд байлгахаас татгалзаж байсан байна. Наймдугаар Хенри, Жэйн Сеймор гэгч залуухан бүсгүйтэй дахин гэрлэж, түүнээс хүүтэй болохыг найдаж байсан хүсэл нь талаар болсонгүй Жэйн, Эдвардыг (зуравдугаар Эдвард) төрүүлжээ. Гэвч залуухан Жэйн хүүгээ төрүүлмэгцээ амьсгал хураажээ. 
 Үүнээс хойш Наймдугаар Хенри дахин гурван удаа гэрлэсэн байна. Түүний хамгийн сүүлийн эхнэр нь Катерина Парр байсан юм. Катерина таалал төгссөн хатан Жэйн Сэйморын ах Томас Сеймортой гэрлэх гэж байсан ч харамсалтай нь хааны нүдэнд өртжээ. 

Катерин Элизабет болон Элизабетийн эгч наймдугаар Хенригийн анхны эхнэрийн охин Мери нарыг ордонд буцаан авчирсан бөгөөд наймдугаар Хенриг нас барсаны дараа тэрээр бэлэвсэн хатан хаан болж гэр бүлийнхэнтэйгээ ордоноос гарахад хүрчээ. Учир нь балчир хаан  зуравдугаар Эдвардын нагац ах Эдвард Сэймор  Английн хааны хамгаалагч болсон юм. Элизабет бэлэвсэн хатан хаан Катеринтай хамт амьдарч байсан боловч Катеринтай гэрлэсэн захирагч адмирал Томас Сэймортой нэр холбогдон дахин хамт амьдрах аргагүйд хүрчээ. Түүхэндээ Томас Сэймор болон Элизабетийн хооронд юу болсон нь тодорхойгүй байдаг боловч тухайн үед гарч байсан цуу яриагаар Томас болон Элизабет нарыг үнсэлцэж байхыг Катерина харсан гэгддэг юм. Яг тухайн үед Катерина бие давхар байсан бөгөөд энэхүү хэрэг явдлын дараахан амаржиж охин төрүүлсэн боловч тун удалгүй мөн залуугаараа хорвоог орхижээ. Ийнхүү Томас Сэймор  боломжит гоонь эр болж хоцорсон юм. 

Наймдугаар Хенригийн охин учраас Элизабет хаан ширээг залгамжлах боломжит хүмүүсийн нэг байсан төдийгүй наймдугаар Хенри түүнийг хаан ширээ залгамжлуулахыг хамгийн ихээр хүсдэг байжээ. Тийм ч учраас тухайн үед Элизабеттэй сүй тавихыг хүссэн язгууртан, дээд угсааны ноёд их байсан юм. Зуравдугаар Эдвардын хаан ширээний үед Томас Сэйвор Элизабетэд гэрлэх санал тавьсан ч татгалзсан хариу хүлээн авчээ. Уг хэрэг явдалаас хойш Томас болон Элизабет нарыг хааны эсрэг хуйвалдаан зохиосон гэж буруутгаж Элизабетийг шүүсэн ч түүнийг яллаагүй ажээ. Харин Томас Сэймор залуу хааныг хулгайлах оролдлого хийсэний дараа цаазаар авхуулжээ. 

Харин залуу Эдвард тухайн үед сүрье өвчинөөр өвдөж уушигны хүнд гэмтэл авсан нь оношлогдоод байсан бөгөөд удалгүй энэхүү архаг өвчин нь үхлийн ч аюулд хүргэж болзошгүй болж ирэх үед хаан ширээний төлөөх хуйвалдаан гарч эхлэсэн юм. Залуу хааныг хүнд өвчтэй байх үед наймдугаар Хенригийн охин дүү Меригийн охин, мөн хан ширээний угсаа залгамжлагчдын  нэг  Жэйн Грэй, Гуйлфорд Дудлейтэй гэрлэжээ. Зуравдугаар Эдвард 1553 онд нас барж Жэйн Грэйнийг түүний аав Хенри Грэй болон хадам аав Жон Дудлей нар хатан хаанаар өргөмжилсөн байна. Харин наймдугаар Хенригийн том охин Мэрид хууль ёсны хаан ширээг нь залгамжлуулахыг дэмжигчид олон байсан бөгөөд Жэйнийг хатан хаанаар өргөмжилсөнөөс найм хоногийн дараа Мэри дүү Элизабеттэйгээ Лондонд ирж харин Жэйн Грэй нөхөртөйгээ шоронд хоригджээ. 

Английн хатан хаан болмогцоо Мэри Испанийн хунтайж Филиптэй гэрлэж Католик хатан хаан болсон юм. Ийнхүү шахалтанд орсон Протестанчууд аврагч болсон Элизабетэд анхаарлаа хандуулж эхлэсэн байна. Учир нь түүний ээж Анна Боелинтой гэрлэхийн тулд эцэг наймдугаар Хенри нь Ромын тогтоосон дүрмийг зөрчиж үүний улмаас Элизабетийн эсрэг олон бослого тэмцэл өрнөж байсан түүхтэй. Өөрт нь аюул нүүрлээд байгааг мэдсэн хатан хаан Мэри, Элизабетийг цамхагт хорьж эхлэсэн байна. 

Мэри бие давхар болсоноор Элизабетийг суллаж Хатвиелд руу нь буцаасан ч гэрийн хорионд байлгаж байжээ. Тухайн үед Мэри Тудор 40 нас хүрч байсан бөгөөд жирэмсэн гэж харагддаг болсон ч хүүхэд төрүүлээгүй байна. Орчин үеийн түүхчид түүний өндгөвчнийх нь уйланхай хэт томорсоноос жирэмсэн мэт харагддаг байсан гэж тодорхойлсон байна. 

Энэхүү өвчин нь ч Мэригийн үхлийн шалтгаан байж магадгүй бөгөөд Мэри Тудор 1558 оны 11 сарын 17 нд насан өөд болж Элизабет Английн хатан хаанаар өргөмжлөгдсөн бөгөөд түүний хаан ширээний үеийг Английн Алтан цаг үе гэж нэрлэдэг билээ. 

                                                                                                  Орчуулсан А. Уянга